АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украины хямралын дундуур Зүүн Европ дахь цэргийн сургуулилтыг өргөжүүлэхэд 1 тэрбум доллар хандивлана гэдгээ мэдэгджээ. Тэрээр аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд цэргийн сургуулилтад онцгой анхаарч буйгаа мэдэгдээд, цэрэг, зэвсгийг нэмж илгээхээр болсон тухайгаа дурдсан байна. Мөн Варшав хотноо Польшийн агаарын хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзаж, цэргийн хүчээ сэлгэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Түүнийхээр цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь Крымийг өөртөө нэгтгэсэн ОХУ-ын эсрэг заналхийлэл биш аюулгүй байдалдаа санаа зовсон хэрэг гэнэ. Харин ОХУ-ын эрх баригч нутаг дэвсгэрийнх нь хилийн орчимд зэвсэглэж байгаа нь Украин дахь хүчирхийллийг дэмжсэн ичгүүргүй алхам гэж үзэж байна.


Сэтгэгдэл (5)