
Киевийн удирдагчдын явуулсан терроризмын эсрэг ажиллагааны уршгаар 181 хүн алагдсаны 59 нь Украины цэргүүд байна гэж тус улсын Прокурорын ерөнхий газраас мэдээлэв. Мөн 239 хүн шархдаж, 220 хүн хулгайлагдсаны 12 нь гадаадын иргэн байгаа ажээ. Дөрөвдүгээр сараас эхлэн явуулсан терроризмын эсрэг ажиллагаа буюу босогчдын эсрэг хариу цохилт нь энгийн иргэдийн амь насанд ноцтой аюул учруулж байгааг хүний эрхийг хамгаалагчид буруутгав. Харин Украины эрх баригчид удаа дараа хүчирхийлэл үйлдлэж буй Оросын босогчдоос газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах ёстой хэмээн өөрсдийгөө зөвтгөж байна. Ерөнхийлөгч Петро Порошенко терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжсэнээс хойш мина, нисдэг тэрэг, байлдааны онгоц, танк, их бууг улам идэвхтэй ашиглах болсон юм.
Сэтгэгдэл (8)