1989 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр Хятадад өрнөсөн оюутнуудын бослогыг цус асгаруулсан дарсан юм. Бээжин 1989 оны зургадугаар сарын оюутнуудын бослогыг хувьсгалын эсрэг хөдөлгөөн хэмээн буруутгаж байсан, одоо ч тэр байр сууриа хадгалсаар байна. Тухайн үед ардчилалын төлөө нэгдсэн хэдэн зуун энгийн иргэдийг Хятадын армийн цэргүүд буудан хөнөөсөн юм.



















































