“Microjoule” нь 3200 км тутамд ганцхан литр түлш зарцуулдаг туйлын хэмнэлттэй автомашин юм. Ганцхан хүний багтаамжтай энэхүү машинаар аялалд гарна гэдэг хачирхалтай санагдаж байгаа ч 2000 төгрөгөөр хөдөө яваад ирнэ гэдэг сайхан санаа биш гэж үү? Энэхүү машиныг Францын Ла Жаливерие коллежийн оюутнууд зохион бүтээсэн бөгөөд нүүрстөрөгчийн эслэгээр 35 кг жинтэй юм байна. Мөн этанол, бензин хоёрын аль алиныг нь хэрэглэж болдог юм.






Сэтгэгдэл (2)