
Египетийн Засгийн газар ирсэн жуулчдаасаа буцах хураамжийн төлбөр гэж 25 ам.доллар авахаар болсон байна. Гадаадын компанийн онгоц ашиглаж байгаа жуулчид дээрх хураамжийг заасан хэмжээгээр төлөх бол тус улсын иргэний агаарын тээврээр буцах бол энэ төлбөр 4 ам.доллар болж хөнгөлөгдөх юм. Египетийн улс төрийн байдал тогтворгүй байгаа нь улс орны засагт сөргөөр нөлөөлсөн учир жуулчдаас мөнгө авах замаар орлогоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.