
Их Британийн “The Sunday Times” сонин 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Катар улс шударгаар аваагүй гэж мэдээлсэн байна. “FIFA”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Мухамед Бин Хаммам 2010 онд эрхийн төлөөх санал хураалтад нөлөөлөхийн тулд Африкийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудад таван сая ам.доллар өгсөнийг харуулсан нууц бичгийг тус сонинд иш татжээ. Түүнийг бусад албаны хүнээс санал худалдаж авах гэж оролдсон хэмээн 2012 онд хөлбөмбөгийн спортод дахин оролцохыг хориглосон юм.