
Хятадын Янгхайгийн булшнаас дэлхийн хамгийн эртний өмд олдсон талаар шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Энэ өмдийг одоогоос 3000-3,300 жилийн өмнө нүүдэлчин адуучин өмсдөг байсан болохыг судалгаагаар тогтоожээ. Эртний Европ, Ази үндэстнүүд ихэвчлэн ёслолын хувцас өмсдөг байсан боловч морь унаачид 3,400-4000 жилийн өмнө өмд өмсдөг байсан гэж үзэж байна. Өмнө нь 2600 жилийн настай Чечений мумигаас өмд олдсоныг хамгийн эртнийх гэж тооцож байжээ.
Сэтгэгдэл (1)