Латин Америктаа гэмт хэргийн гаралтаараа дээгүүрт ордог Бразиль улс энэ удаагийн дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байна. Дэлхийн аваргад зориулан шинээр барьж буй 12 цэнгэлдэхийн бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа энэ үед биеэ үнэлэгчид олон улсын хэл сураад эхэлжээ. Белу-Оризонти хотод тусгай анги нээгдэж, Игорь Фучс багш суралцагчиддаа ойр зуурын үг хэллэг зааж өгч байна. Бразильд нэг сая орчим биеэ үнэлэгч байдаг гэсэн судалгаа бий. Энэ сарын 12-нд нээгдэх хөлбөмбөгийн аваргыг үзэж сонирхохоор гадаадын 600 мянган хүн тус улсад зочилно гэсэн тооцооллыг гаргажээ. Тиймээс биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн энэ улс үйлчлүүлэгчдээ алдахыг хүсээгүй бололтой.



