Идсэн хоолныхоо зургийг авна гэдэг тэнэг хэрэг хэдий ч Их Британийн ‘The Picture House’ ресторанд энэ нь төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл болдог байна. Хоолныхоо зургийг Инстаграмд нийтэлсэн үйлчлүүлэгчид ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Энэ нь шинэ нээгдсэн ресторанаа сурталчлах хамгийн зөв арга гэж эзэд нь үзэж байна. Мөн үйлчлүүлэгчдийг өөртөө татаж байгаа нь батлагджээ. Гэхдээ удаан хугацаанд ийм үйл ажиллагаа явуулбал дампуурах нь мэдээж учир хэсэг хугацаанд хэрэгжүүлж байгаа бололтой.


