
Нигерийн 10 генерал, таван ахмадыг Боко Харам хэт даврагч бүлэглэлийг мэдээллээр хангаж, зэвсгээр тусалж байсан хэмээн цэргийн шүүхээс ялласан тухай тус улсын зарим сонинд нийтэлжээ. Гэхдээ цэргийн дээд албан тушаалтнууд энэ мэдээллийг ор үндэсгүй гүтгэлэг хэмээн няцаасаар байна. Тэд Нигерийн хойд мужуудад онц байдал зарлахад хүргээд байгаа хүчирхийллийг дэмжих учиргүй хэмээн мэдэгдэв. Гэсэн ч охидыг гэрт нь буцаан авчрахын төлөө дорвитой алхам хийхгүй байгаа нь олон сэжиг таамаглалыг төрүүлж байна. Өчигдөр Боко Харам бүлэглэлийн хулгайлсан 200 гаруй охидын төлөө тэмцэл өрнүүлж, жагсахыг хориглосон нь мөн шүүмжлэл дагуулсан юм.