Туркийн харилцаа холбооны зохицуулах хорооноос “YouTube”, “Твиттер” сайтыг дахин хэрэглэхийг зөвшөөрчээ. Тус улсын дээд шүүх олон нийтийн сайтыг хориглосон нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж байна. Ерөнхий сайд Рэжеп Тайип Эрдоган дээд шүүхийн шийдвэрийг хүлээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Туркийн ерөнхий сайдын нууц бичлэгийг олон нийтийн сайтад дэлгэсний дараа тэрээр интернэт хэрэглэгчдэд хориг тавьсан юм. Гэвч ерөнхий сайдын шийдвэрийг шүүх няцааснаар бүх зүйл хэвэндээ оржээ.
