Засгийн газрын хяналтанд байгаа бүсүүдэд өндөр хамгаалалт дор ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж дууссан байна. Санал хураалтын дүнг хараахан зарлаагүй байгаа боловч Башар аль-Ассад ялалт байгуулах нь тодорхой болжээ. Түүний өрсөлдөгч Махер Хажжар, Хассан аль-Ноури нар нь олон нийтэд танигдаагүй улс төрчид юм. Сирийн эрх баригчид ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан нь иргэний дайны хямралыг шийдвэрлэх хүсэлгүй байгааг илэрхийллээ хэмээн ажиглагчид үзэж байна. Сонгуулийг зөвхөн Засгийн газрын хяналтанд байгаа газруудад зохион байгуулсан болохоор бусад мужуудад босогчдын тэмцэл өрнөсөөр байлаа. Тиймээс бүх нийтийг хамарч чадаагүй энэ сонгуулийн дүнг олон улс хүлээн зөвшөөрөх нь эргэлзээтэй юм. Сирийн иргэний дайн Башар Ассадыг түлхэн унагахын төлөөх тэмцлээс эхлэлтэй. Гэтэл Ассад гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдвол дайн улам даамжрах нь тодорхой юм.


