Гурван жил гаруй үргэлжилсэн Сирийн иргэний дайнд гадаадын 12 мянган дайчин оролцож байна. Тэдний 3000 нь Тунис, 2500 нь Саудын Араб, 700 нь Франц цэргүүд бол үлдсэн хэсэг нь Их Британи, Бельги, Австрали, Герман зэрэг орноос иржээ. Сирийн дайнд оролцож буй гадаадын дайчид 1980-аад оны Афганистанаас ч олон байгаа нь террористуудын шинэ үеийг бий болгож байгааг мэргэжилтнүүд анхааруулав. Барууны орнуудын 3000 гаруй дайчин лалын шашны хэт даврагчдад туслаж, Башар Ассадын Ираны хамтрагчдын эсрэг тэмцэн хүчирхийллийг улам даамжруулсаар байгаа билээ. Сирийн дайнд оролцож буй Ирак, Левантын лалын улс бүлэглэл шариатын хуулийг хэрэгжүүлж, олон хүнийг цаазалсан юм.

Сэтгэгдэл (1)