Бээжин хотын Тянь-Ань Миний төв талбайд болсон бослого хөдөлгөөний 25 жилийн ойгоор Хонконгт 180 мянган хүн цугларч, талбай дээр гэрэлт зул асааж хоносон байна. Тэд ардчиллын төлөө амиа золиослосон олон мянган
залуусын дурсгалыг хүндэтгэж, эмгэнэж буйгаа ингэж илэрхийлжээ. Хонконг нь иргэний эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөггүй газар хэвээр байгаа билээ. 1989 онд эрх чөлөөг хүссэн оюутан залуус бослого хөдөлгөөн өрнүүлсэн ч Коммунист намынхан тэднийг зэвсгийн хүчээр дарсан юм. Бээжингийн эрх баригчид уг бослогын 25 жилийн ойгоор дахин үймээн дэгдээхгүйн тулд харуул хамгаалалтаа чангатгасан байлаа. Харин Хонконгчууд Хятадын удирдагчид бослогыг юуны учир дарсан, хэдэн хүн амь үрэгдсэн талаар тодорхой мэдээлэл өгч, ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж үзэж байна.