
Брюселль хотноо уулзсан Их долоогийн удирдагчид Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах гэж буйгаа санууллаа. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдаж буй ОХУ-ын эдийн засагт нөлөөлөх хориг арга хэмжээг авах хэрэгтэй гэж удирдагчид мэдэгдсэн байна. Германы канцлер Ангела Меркель Украиныг тогтвортой болгоход үүнээс өөр шилдэг арга байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Украиныг дэмжинэ гэдгээ илт мэдэгдсэн юм.