
Боко Харам бүлэглэл Нигерийн зүүн хойд хэсэгт орших тосгодод аллага, хүчирхийлэл үйлдэх замаар хяналтаа тогтоож эхэлжээ. Энэ хооронд Нигерийн Засгийн газар гурван мужид онц байдал зарлаж, террорист халдлагатай холбоотой хүмүүсийг баривчилж байна. Гэвч лалын шашинт улс байгуулахын төлөө тэмцдэг Боко Харам өөрсдийн хар далбаагаа зарим газруудад мандуулж байгаа ажээ. Камеруны хилийн орчимд хяналтаа тогтоож буй хэт даврагчдын эсрэг Нигерийн зэвсэгт хүчин юу ч хийж чадахгүй байгаа гэж цээрлүүлэгч бүлгийн гишүүн Мухаммед Гавяа ярьжээ. Тухайлбал, зарим тосгоны иргэд Боко Харамын зөвшөөрөлгүйгээр ямар ч алхам хийх эрхгүй болсон байна. Тосгоныхон тариан талбай дээр ажиллах бол эхлээд зөвшөөрөл авах хэрэгтэй ажээ.