Ачаа бараагаа баглах нь хамгийн залхуутай ажлуудыг нэг юм. Тэгвэл Нью-Йоркийн баячууд хүүхдүүдийнхээ зуны аяллын ачаа барааг баглахаас залхуурч нэг цагийн 250 долларын хөлсөөр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах болжээ. Ийм ажил хийхэд дор хаяж 4 цаг зарцуулдаг учир нэг айлаас 1000 долларын хөлс авах боломжтой ажээ. Баячуудын хүүхдүүд үнэрт лаа, эмзэг арьсны саван зэрэг хэрэггүй зүйлс авч явдаг тул ажлыг улам төвөгтэй болгодог байна. Ийм үйлчилгээгээр зуучилдаг мэргэжилтнүүд захиалга тасралтгүй хүлээж авах болжээ. Баячуудын тансаглал хэрээс хэтэрч, хоолоо халбагадуулж идэх нь дутаж байна.

