
Хятадын тэргүүн прокурор авилгалтай тэмцэх зорилтын хүрээнд улсын өмчит “CCTV” телевизийн удирдлагуудыг их мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр телевизийн зар сурталчилгаа болон санхүү, эдийн засгийн хэлтсийн захирал Гуо Женшиг баривчилсан ажээ. Мөн тус телевизийн санхүүгийн сувгийн захирал Тан Ливу, Жилин мужийн "Caixin" хэмээх нэр хүндтэй сэтгүүлийн удирдлагыг баривчилсан байна. Хятадын татварын алба CCTV-ийг 624 тэрбум долларын татвараас зугтаасан гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд телевизийн дотоод асуудлыг төрөөс хянах нь багассан нь мөнгө шамшигдуулахад нөлөөлсөн бололтой. Хятадын коммунист нам хэвлэлийг төрөөс хатуу хянадаг билээ.
Сэтгэгдэл (2)