Канадын Монктон хотын цагдаагийн гурван ажилтныг буудан хороож, хоёрыг нь шархдуулсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаа нар 24 настай Жастин Боурк хэмээх залууг сэжиглэн эрэн сурвалжилж эхэлжээ. Сэжигтний Твиттер хуудаснаа байршуулсан зэвсгийн зураг нь цагдаа нарыг буудсан аюултай хэрэгслүүдтэй таарч байгаа гэнэ. Сэжигтэн залуу цэргийн хувцастай, биедээ галт зэвсэгтэй яваа аж. Цагдаа нар хотын замуудад эргүүл гаргаж, хаа сайгүй самналт хийж байгаа гэнэ. Харьцангуй тайван Канадын зүүн эрэгт ийм аймшигт хэрэг гарч байгаагүй юм. Тиймээс гэр орноосоо гарахгүй байж, хаалга үүдээ сайн түгжихийг иргэдэд сануулав.





