
Хятадын Шиян хотын уулсыг газрын хөрстэй тэгшилсэн дүр зургийг та бүхэн харж байна. Тэгвэл “Chang"an” их сургуулийн судлаачид хэдэн арван уулсыг нурааж, хот босгож байгаа нь агаар, усны бохирдол үүсч, хөрс элэгдэж, үер буухад нөлөөлж буйг сануулав. Хятадын хотууд хурдацтай хөгжиж, эдийн засаг хөгжихийн хэрээр уулсыг нураах нь ихэсч байна. Тус улсын хүн амын тавны нэг нь уулархаг бүс нутагт амьдардаг атал уул уурхайн бүтээн байгуулалт өрнөж, газар нутгийг нь сэндийчэх болжээ. Ингэж байгалийн эко системийг эвдэлсэн газар барилга барьвал эвдэрч сүйдэх эрсдэлтэй гэдгийг судлаачид мэдэгдсэн байна.