Энэтхэгийн Уттар Парадеш мужид 14,16 настай хоёр охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийгмийг цочроож, ард иргэд нь эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ. Энэ хэрэг намжаагүй байтал Мегалаяа мужид 35 настай эмэгтэй буудуулж амиа алджээ. Түүнийг бүлэг этгээд хүчиндэхийг завдсан бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн тул буудаж хороосон байна. Хохирогч дөрвөн хүүхдийн ээж байжээ. Хүний эрхийг хамгаалагчид гэмт хэрэгтнүүдэд зохих шийтгэлийг оноохыг уриалж байна.
