Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга болсон Малайзын Боинг 777 онгоцыг Их Британийн дарвуулт завины зорчигч эмэгтэй харсан гэнэ. Тэрээр Малайзын онгоцыг алга болдог шөнө Энэтхэгийн далай дээгүүр нэг зүйл шатаж байхыг харсан гэж ярьжээ. Уг онгоцыг чиглэлээ огцом өөрчилж, Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэж байгаа юм. Уг эмэгтэйн мэдээлэлтэй холбогдуулан Малайзын онгоцыг эрэн хайж буй Австралийн тээврийн аюулгүй байдлын товчоо гэрчийн мэдүүлгийг шалгаж байгаа ажээ.
