
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонг сул дорой хүн гэж хэлжээ. Хиллари Клинтон ОХУ-ын удирдагчдын Украины Крымийг өөртөө нэгтгэсэн үйлдлийг 1930-аад оны Адольф Гитлерийн тактиктай зүйрлэсэн юм. В.Путин энэ мэдэгдлийн хариуд “Клинтонтой маргалдахгүй байсан нь дээр. Хүмүүс хил давсан асуудалд санаа тавих юм. Энэ бол хүчтэйдээ биш, сул дорой учраас хийж байгаа үйлдэл. Магадгүй сул дорой байдал нь эмэгтэй хүний хувьд хамгийн муу чанар юм” гэж хэлжээ. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай хүнээр нэрлэгдэж буй хатагтай Клинтоноос гадна Английн хунтайж Чарльз Путиныг Гитлертэй адилтгасан билээ.
Сэтгэгдэл (2)