Хятадын Сичуань мужийн Янгши хэмээх алс бөглүү тосгоныг эрдэмтэд хэдэн арван жилийн турш судлаж байна. Тосгоны иргэдийн 40 хувь нь одой биетэй юм. Тэдний хамгийн өндөр нь 113 см бол, намхан нь 83 см өндөртэй.
Нэг дор ийм намхан хүмүүс олноороо төрөх нь энгийн үзэгдэл биш учир эрдэмтэд тайлбар өгөхөөр судалсаар байна. Одой нарын тосгонд хэдэн жилийн өмнө нууцлаг хавдар тархаж, гол төлөв 5-7 насны хүүхдүүд өвчилжээ. Хүүхдүүдийн өсөлт зогсож, намхан хэвээрээ үлдэж байв. 60 гаруй жилийн өмнө ийм эмгэнэлт явдал болсон учир нутгийн хөрс, ус, үр тариа зэргийг судлаж үзээд өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар олоогүй ажээ.

Хятадын эрх баригчид энэ тосгонд гадаадынхныг очуулахыг хүсдэггүй гэнэ. Тэгэхээр оршин суугчдын зургийг авна гэдэг туйлын ховор тохиолдол юм. 1947 онд Английн эрдэмтэн доктор Кэрил Робиэ Эванс Янгшид хэдэн зуун одой хүн амьдарч буйг онцлон тэмдэглэсэн байдаг. 1997 онд гаргасан шинэ судалгаагаар тосгоны усан дахь мөнгөн усны хэмжээ их байгаа нь иргэдийн өсөлтөд нөлөөлсөн гэж үзсэн ч батлагдаагүй юм. Одой нар үр хүүхдүүдийнхээ ирээдүйд хамгийн их санаа зовж байна.
Б.Сондор
Сэтгэгдэл (2)