19-р зуунд хэвлэгдсэн Францын эссений цомирлог номын нүүр хуудсыг эмэгтэй хүний арьсаар хийсэн болохыг Харвардын их сургуулийн судлаачид баталжээ. Номны нүүр хавтаснаас дээж авч, бичил дуранд харахад хүний арьс мөн болох нь тогтоогдсон аж. Энэхүү номыг Францын зохиолч, яруу найрагч Арсен Хоуссае бичсэн бөгөөд сүнс, үхлийн дараах амьдралын тухай өгүүлдэг байна. Уг бүтээлийг даралт харваж нас барсан эмэгтэй өвчтөний арьсаар хийсэн болохыг судалгаанд дурджээ. Энэ нь зохиолчийн эмч найз Людовик Боуландын барьсан бэлэг гэнэ. Тухайн үед цаазаар авахуулсан гэмт хэрэгтнүүдийн биеийг шинжлэх ухааны судалгааны байгууллагад хандивлах явдал түгээмэл байжээ.

Б.Сондор