
Египетэд бэлгийн хүчирхийллийг хязгаарлах зорилгоор шинэ хууль баталлаа. Тус улсын дотоод хэргийн сайд Эдли Мансоур гэмт хэрэгтнүүдийг зургаан сараас таван жил хүртэл хорьж, 714 долларын торгууль ногдуулах болсон тухай танилцуулсан байна. Хэрэв давтан үйлдсэн бол ялыг хоёр дахин хүндрүүлэх ажээ. Өнөөг хүртэл Египетэд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хууль батлагдаагүй байсан юм. НҮБ-аас 2013 онд гаргасан судалгаагаар Египет эмэгтэйчүүдийн 90 хувь нь бэлгийн дарамтад өртөх, хүчиндүүлэх зэргээр хохирогч болсоныг тогтоожээ. 2011 онд ерөнхийлөгч Хосни Мубаракыг засгийн эрхнээс буусны дараа ийм гэмт хэрэг улам хүчээ авсан байна.