Хойд Солонгосын эрх баригчид Америкийн иргэнийг ёс бус үйлдэл гаргасан хэргээр баривчилжээ. Америкийн жуулчин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Хойд Солонгост нэвтэрсэн ч баривчлагдаж, тэндээ үлдсэн байна. Түүнийг яагаад баривчилсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч зочид буудалд Библийн судраа үлдээсэнтэй холбоотой гэж Японы хэвлэлд нийтэлжээ. Америкийн гурван иргэн Америкт баривчлагдаад байна. Солонгос гаралтай Америкийн иргэн Кэннид Бэй тодорхой шалтгаангүйгээр 15 жил хоригдож байгаа билээ. Ерөнхийлөгч асан Билл Клинтон Хойд Солонгост айлчилж, баривчлагдсан иргэдийг суллах талаар ярилцсан ч бүтэлгүйтэж байжээ.
