АНУ-ын Жеоржиа мужийн цагдаа нар чихмэл баавгайн дотор GPS төхөөрөмж суурилуулан хулгайч нарыг илрүүлэх болжээ. Чихмэл тоглоомнуудыг олон хүн бөөгнөрдөг их дэлгүүрүүдэд суурилуулсан байна. Дэлгүүрийн менежерүүд төхөөрөмж нуусан баавгайнуудыг хувцасны ард байрлуулж тусалдаг ажээ. Хэрэв баавгай хөдөлж эхлэвэл менежер шууд цагдаа дуудна. Цагдаа, менежерийн хамтарсан ажиллагаа амжилттай хэрэгжин эхлэн, 55 настай хулгайчийг баривчилжээ.
