Японы “Softbank” пүүс “Pepper” хэмээх дэлхийн хамгийн анхны зүрх сэтгэлтэй роботыг зохион бүтээжээ. Энэхүү робот нь үйл хөдөлгөөнийг таньж, дууны өнгө аясыг мэдэрч хариу үйлдэл үзүүлэх чадвартай юм. Ингэснээр хүмүүс роботтой найз нөхөдтэйгөө ярилцаж байгаа юм шиг дотно харилцааг өрнүүлэх боломжтой гэж “Softbank” компанийн инженерүүд ярив. Хүмүүс роботыг зүрх сэтгэл, сэтгэлийн хөөрөлгүй гэж шүүмжилдэг бол одоо энэ бүхэн ард хоцорчээ. “Pepper” робот янз бүрийн даалгавруудыг гүйцэтгэхээс гадна өндөр настнуудыг асран хамгаалахыг мэддэг байна. Мөн чадварлаг бүжиглэдэг. 198 мянган иень буюу 1,840 долларын үнэтэй энэхүү роботыг Японы хоёр дэлгүүрт худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
