Австралийн Мельбурн хотын галт тэрэгний буудлын доорх тунелийг тансаг гутлын дэлгүүр болгон тохижуулжээ. 70 метр квадрат талбайтай “Sneaker” дэлгүүрээс та хүссэн бараагаа сонгох боломжтой. Үйлчлүүлэгчид орчин үеийн тохилог өрөөнд гутлаа өмсөж үзэн, өөртөө таалагдсаныг сонгоно. Мөн амарч тухлангаа тусгайлан суурилуулсан iPad төхөөрөмжийг ашиглан интернэтээс худалдан авалт хийх боломжийг олгож байгаа юм.












