АНУ-ын Лас Вегас хотын пиццаны кафед буу барьсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цагдаагийн хоёр ажилтныг буудаж хороожээ. Үүнийхээ дараа “Walmart” дэлгүүрт орж, нэг хүнийг буудаж хөнөөгөөд амиа хорлоцгоосон байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хэрэгтнүүд “Энэ бол хувьсал” хэмээн хашгирч байсан гэнэ. Невада мужийн захирагч Брайан Сандовал амиа алдсан цагдаа нар нь 42 настай Алин Бек, 32 настай Игорь Солдо байсан талаар мэдээлэв.































































