Бразилийн хамгийн том хот болох Сао Паулогийн метроны ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлаад байна. Тус хотын шүүхээс үйлдвэрчний эвлэл эрх мэдлээ буруугаар ашиглаж байна хэмээн шүүмжилсэн ч ажил хаялтаа зогсоосонгүй. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас зарим метроны буудал хаагдсан тул замын түгжрэл ихэсчээ. Энд 200 км орчим газар замын түгжрэл үүсч, иргэдийг бухимдуулж байна. Харин Сао-Паоло хотын метроны үйлчилгээ эрхлэгч компанийн зүгээс ажилчдынхаа цалинг 8.7 хувиар л нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Тус хотын Арена цэнгэлдэх хүрээлэнд Бразиль, Хорватын шигшээ багийн тоглолт болно. Өдөрт 20 сая хүнд үйлчилдэг метроны систем сааталд орсон нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд саад болзошгүй хэмээн эрх баригчид эмээж байна. Тиймээс Бразилийн хөлбөмбөгийн холбоо үйлдвэрчний эвлэлтэй яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр болжээ.


