Их Британид 2013 оны байдлаар 10-17 насны 34,600 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн болохыг тус улсын Шүүх яамнаас мэдээлэв. Тэдний 120 нь бага ангийн хүүхдүүд байгаа юм. 18-аас доош насныхны 35,3 хувь нь давтан гэмт хэрэг үйлддэг нь насанд хүрэгчдийнхээс (25,1 хувь) давсан үзүүлэлт юм. Хүүхдүүдийн унших, бичих, бодох чадвар сул учир сургуульд суралцах сонирхол нь буурч, гэмт хэрэгт холбогддог хэмээн боловсролын салбарын мэргэжилтэн онцолжээ. Дээрх чадварыг эзэмшиж чадахгүй бага ангиа төгсөж буй 129 мянган хүүхэд бий гэсэн судалгааг гаргасан гэнэ.
