Испанийн хаан Хуан Карлос эрх мэдлээ хүүдээ шилжүүлэн өгөхөөс өмнө сүүлийн удаа цэргийн парадад оролцжээ. Хаан ширээг залгамжлан авах хунтайж Фелипе эх орныхоо төлөө амиа өгсөн дайчдын дурсгалыг хүндэтгэх Зэвсэгт хүчний өдрийн парадад мөн оролцсон байна. Өчигдөр явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр Испанийн иргэдийн 62 хувь нь хаан ширээнээсээ татгалзахыг хүлээн зөвшөөрлөө. Иргэд шинэ хүн улс орондоо хэрэгтэй шинэ санааг гаргана гэдэгт итгэж байгаа юм. Харин иргэдийн 40 хувь нь Испанийн вант улсыг Бүгд найрамдах улс болгон өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна.
