
Дэлхийн хоёр дахь том харилцаа холбооны компани болох “Vodafone” нь Европ, Ази, Африкийн 29 оронд үйл ажиллагаа явуулдаг. Тус компани улс орнуудын Засгийн газар харилцаа холбооны мэдээллийг хэрхэн хянаж байдгийг олон нийтэд дэлгэжээ. Тухайлбал, гэмт хэргийг мөрдөх зорилгоор гар утасны яриаг бичиж авахыг харилцаа холбооны компаниудад хүсэлт тавих нь нийтлэг юм. Гэвч зарим орны эрх баригчид үүрэн холбооны сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдийн утасны яриаг чагнаж, хувийн зорилгодоо ашиглаж байгаа нь итгэлцэл дээр тогтож үйл ажиллагаа явуулж байдаг бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж байна. Египет, Унгар, Ирланд, Катар, Турк, Албанд дээд албан тушаалтнуудад хэрэглэгчдийн мэдээллийг багтаасан линкийг ямар ч нууцлалгүйгээр ашиглахыг зөвшөөрсөн байдаг ажээ.