Цайны амт, чанарыг сайжруулах зорилгоор олон давхар шүүлтүүртэй төмөр сагсыг данхан дотор байрлуулжээ. Энэ төмөр сагс нь усны бичил биетүүдийг цэвэрлэж, цайг сайхан амттай болгоно. Үүнийг данхан дотроос сугалж авах боломжтой учир угааж цэвэрлэхэд илүү хялбар болсон байна. Мөн сагсны дээд талд төмөр шүүлтүүрийг суурилуулсан тул цайнд шаар үлдэхгүй. Эдгээр данхнууд орчин үеийн эзэгтэй бүрийн сонголт болжээ.



















