
Оросын Звезда телевизийн зураглаач, дууны инженерийг Украинчууд тагнуулын хэргээр баривчилсанаас хойш хэдэн цагийн дараа суллажээ. Тэднийг Украин, Оросын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс баривчилсан юм. Телевизийн ажилтнууд тусгай төхөөрөмж авч явж байсан учир тагнуул гэж сэжиглэхэд хүрчээ. Үнэн хэрэгтээ тэд Украинд өрнөж буй бослого хөдөлгөөнийг Киевийн эрх баригчид терроризмын эсрэг ажиллагаа нэрийдлээр нухчин дарж буйг сурвалжлахаар явсан аж. Тэд ямар учраас баривчлагдсанаа сайн ойлгоогүй гэнэ. Иргэдийг нь тодорхой шалтгаангүй баривчилсан хэмээн Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиныг буруутгаж байна.