Дэлхийн хамгийн олон оршин суугчтай Токио хотод сүүлийн үед 18 метр квадрат талбай бүхий орон сууцнуудыг иргэдэд санал болгох болсон байна. Эдгээр орон сууцнууд нь хэт жижиг учир унтлагын өрөө, гал тогооны өрөө, зочны өрөө гэх мэтээр ялгахад хэцүү болжээ. Заримдаа бүр ганцхан машины зогсох талбайн дайтай бяцхан өрөөнүүдэд хүмүүс амьдарч байна. Япончууд бичил гэдэг үгний жинхэнэ утгыг дэлхий дахинд харуулж байгаа бололтой. Өчүүхэн жижиг талбайтай эдгээр орон сууц нь зай талбайг оновчтой ашиглажээ. Гэхдээ уужим саруул цонхноос гадна саун, угаалгын өрөө зэрэг ахуйн хэрэглээний бүхий л зүйл бий.







