Өчигдөр Хятадын Хэйлунцзян мужийн түргэн хоолны ресторанд бөмбөг дэлбэрч, хоёр хүн шархаджээ. Энэ хэрэгт эрхэлсэн тодорхой ажилгүй 34 настай Жу Шибинийг сэжиглэн баривчилсан байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар Жу ресторанд утсаар ярьж сууж байгаад таван минутын дараа бөмбөг хаясан гэнэ. Уг дэлбэрэлт удаа дараа террорист халдлага гардаг бүс нутагт болсон нь ихээхэн сэжиг таамаг төрүүлж байгаа юм. Түүнийг террористуудтай холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.
