Пакистаны Карачи хотын Жинна олон улсын нисэх онгоцны буудал руу зэвсэгт этгээдүүд халдан 30 хүний амийг хөнөөсөн байна. Энэхүү халдлагын дараагаар нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг дахин сэргээжээ. Онгоцны буудлыг бүслэхэд ажилтнуудын ар гэрийнхэн цугларч авраач хэмээн хашгиралдаж байжээ. Ингээд зэвсэгт хүчнийхэн гэмт хэрэгтнүүдтэй хэдэн цаг тулалдсаны эцэст буудлыг чөлөөлөв. Нисэх онгоцны буудалд хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд гэмт хэрэгтнүүдийг яаралтай олж илрүүлнэ гэдгээ ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдсэн байна. Халдлагыг Талибууд онгоц хулгайлах зорилгоор үйлдсэн гэж таамаглаж байгаа ажээ.

Пакистанд Талибан бүлэглэл хүчээ авч, террорист халдлага үйлдэх болсон юм. Өмнө нь Карачи нисэх онгоцны буудал хэд хэдэн удаа бослого, хөдөлгөөний бай болж байжээ. 2011 онд Меграны тэнгисийн цэргийн баазад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 11 хүний амийг хороож, хоёр онгоцыг сөнөөжээ.


