
Украин улс Оростой хэлэлцээр хийж, байгалийн хийн хязгаарлалтыг болиулж, хямралыг зогсоох эрмэлзэлтэй байгаа. Өчигдөр Брюселльд болсон уулзалтаар Украины ерөнхийлөгч Петро Порошенко улс орноо хагарч бутрахаас өмнө Оростой хэлэлцээр эхлүүлнэ гэдгээ амлалаа. Хямралыг дипломат замаар шийдэх гэж байх хооронд найман долоо хоногийн турш бослого хөдөлгөөн үргэлжилж, Барууны удирдагчид Оросыг буруутгасан хэвээр байна. Оростой хил залгаа оршдог Луханск хотын нисэх онгоцны буудал халдлагын бай болсоор байгаа ажээ. Мөн Донецк, Славянск хэмээн аж үйлдвэрлэлийн хотуудад байдал хурцадсаар байна.