Лондон хотноо дөрвөн өдөр үргэлжлэх “Дайны бэлгийн хүчирхийлэл” сэдэвт дээд хэмжээний уулзалтыг Их Британийн Гадаад хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга Уильям Хейг, НҮБ-ын элч Анжелина Жоли нар хөтлөн явуулах юм. Ноён Хейг цэргийн сургуулилтын дундуур эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих явдлыг таслан зогсоохыг дэлхийн 140 гаруй оронд уриалсан байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс төрийн болон төрийн бус байгууллагууд ирж оролцож байна. Зөрчил тэмцэл өрнөж буй улс орнуудад эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал газар авсаар байгаа. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Боснид 50 мянган эмэгтэй хүчирхийлэлд өртсөн гэсэн тооцоо гаргасан ч ямар ч хариуцлагагүй хүлээгээгүй ажээ.

