
Мьянмарын хойд мужид угсаатны цөөнхийн бослого гурав дахь жилдээ үргэлжилж, Засгийн газрын цэргүүд нухчин дарахаар тэмцэж байна. Тайландад төвтэй хүний эрхийн байгууллага Мьянмарын армийн цэргүүдэд тамлагдаж, амьд үлдэж чадсан 78 гэрчийн ярианд үндэслэн тайлан гаргажээ. Хохирогчдыг хайр найргүй зодож, биед нь мэс хүргэн, хүзүүнд нь хүнд төмөр ороодог ажээ. Мьянмар 1948 онд Британиас салж, тусгаар тогтсоны дараа хэдэн арван жилийн турш үндэсний цөөнхийн тэмцэлтэй тулгарч байгаа юм. 2011 онд 50 гаруй жил ноёлсон цэргийн дэглэмийн эрх мэдлийг хязгаарлаж, хагас-иргэний Засгийн газартай болж өөрчлөгдсөн ч хүний эрхийг зөрчих явдал тасарсангүй. 60 сая хүн амтай Мьянмарын иргэдийн дийлэнх нь Христ шүтдэг Качин мужийнхныг гадуурхдаг байна. Янгон хотын Баптист сүмийн мөргөлч Жай Я тосгон нь халдлагад өртөх үеэр орон гэрээсээ зугтаж байгаад бага хүүхдээ алджээ. Тухайн үед жирэмсэн байсан Жай Я хоёр хүүхдээ тэвэрч зугтсан бөгөөд нэг нь голын усанд живжээ.