Сирийн иргэний дайнд оролцож буй бүлэглэлүүдийг Барууныхан зэвсгээр хангахын хэрээр хямрал даамжирч, энгийн иргэд зовсоор байна. Хэрэв Сирийн оронд Америкт иргэний дайн нүүрлэсэн бол 8,3 сая хүн амтай Нью-Йорк хотын иргэд тэр чигээрээ дүрвэж, ихээхэн хохирол амсах байлаа. Сирийн иргэний дайны улмаас 150 мянган хүн амиа алдаж, 9 сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн юм. Энд саажилт өвчин улам нэмэгдэж, өвчтнүүдийг үхлээс аврах багаж, хэрэгсэл дутмаг байна. Хэрэв иргэний дайн Англид нүүрлэсэн бол Reading хотын оршин суугчид бүгд алагдаж, Лондонгийн иргэд тэр чигтээ дүрвэсэн гэсэн үг юм. НҮБ өнгөрсөн онд түргэн тусламжийн сангийнхаа 6,5 тэрбум долларын 1,2 тэрбумыг Сирид хандивласан байна. Гэхдээ дайны хохирогчдод туслахад энэ мөнгө хангалттай биш гэдэг нь тодорхой юм.

