
Швед багш нар хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор сургууль дээр буудалцаан гарахад хэрхэхийг зааж сургахаар болжээ. АНУ, Европт өсвөр насны хүүхдүүд буу зэвсгээр аймшигт халдлага үйлдэх болсон тул Шведийн боловсролын яам ийм арга хэмжээ авах юм байна. Ирэх долоо хоногоос эхлэн хүүхдүүд хутга, буу зэвсгээс хамгаалах болон хаалга, үүд түгжиж заналхийлэхэд ямар хариу үйлдэл үзүүлэх зэрэг үндсэн хичээлүүдийг үзнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдэд ийм хичээл заах нь хүчирхийлэл үйлдэх сэдлийг төрүүлнэ хэмээн буруутгаж байна. Гэхдээ бодлого боловсруулагчид хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах мэдлэг эзэмших ёстой гэж үзжээ. 2012 онд АНУ-ын Сэнди Хоук бага сургуулийн 20 хүүхэд, 6 насанд хүрсэн хүнийг галзуу этгээд буудан хороосон юм. Мөн 2009 онд Германы сурагч гал нээж есөн хүнийг хөнөөж, долоон хүнийг шархдуулж байжээ.