Хонконгт хаягдал цаасаар хийсэн 1600 панда баавгайг үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, олон нийтэд танилцуулав. Жинхэнээс ялгагдахааргүй эдгээр пандаг Францын уран бүтээлч Пауло Гранжеон бүтээсэн байна. Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангийн ажилтан тэрээр энэхүү бүтээлээрээ панда баавгайг хайрлах сэтгэлийг олон нийтэд төрүүлэхийг зорьсон гэнэ. Эдгээр цаасан панданууд Франц, Нидерланд, Итали, Герман, Швейцарь, Тайвань зэрэг дэлхийн олон орноор аялж, Хонконгт ирээд байгаа нь энэ юм.


