80 настай Руан Тан эмээ 14 жилийн өмнө тэтгэвэрт гарахдаа нийгэмд тустай ямар нэгэн ажил хийхийг мөрөөдөх болжээ. Ингээд тэрээр зуны цагт ялаа хүмүүсийн амьдралд ямар их төвөг учруулж байгааг ойлгон үүнтэй тэмцэхээр шийдсэн байна. Тан эмээ сүүлийн 14 жилийн турш нэг ч өдөр амралгүйгээр өдрийн найман цаг ялаатай тэмцэж байгаа аж. Тэр өдөрт 1000 гаруй ялаа алдаг гэсэн тооцооллыг өөрөө гаргажээ. Гудамжаар хэрэн тэнүүчилж ялаа алдаг эмээг Хятадын хэвлэл орон нутгийн баатар хэмээн өргөмжилсөн байна. “Төвөгтэй дуу чимээ гаргаж, төрөл бүрийн өвчин тараадаг ялаануудтай байгальд ээлтэй замаар тэмцэж байгаа” хэмээн түүнийг сонинд магтжээ. Тан эмээ байгаа цагт ялааны хор хэрэггүй бололтой.


Сэтгэгдэл (3)