Exeter их сургуулийн эрдэмтэд гар утаснаас ялгарч буй цацраг туяа эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж байгааг тогтоожээ. Судалгаанд оролцогч эрчүүдийн 50-85 хувь нь хэвийн байсан бол үлдсэн найман хувийнх нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн удааширч байгааг нотолсон байна. Хэрэв удаан хугацаагаар гар утсаа халаасалж явбал аав болох магадлал багасах нь ээ. Орчин үеийн технологи хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлдөгийг судлаачид баталсаар байна. Үүнээс гадна зөөврийн компьютер эр бэлгийн эсэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Тэгэхээр гар утсаа халаасалж явахаа больж, компьютер дээр олон цагаар суухаас татгалзах хэрэгтэй гэнэ.


Сэтгэгдэл (4)