Хятадын Хунань мужийн иргэн Шао Жианхуаг удирдагч Ши Жин Пиний төөрөлдсөн ихэр хэмээн хүмүүс гайхах болжээ. Чангша хотын жижиг мухлагны үүдэнд махтай бин зардаг худалдаачин Шао улсынхаа удирдагчтай адилхан царайтай учир үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж эхэлсэн байна. Үйлчлүүлэгчид түүнтэй зургаа авахуулах дуртай байдаг гэнэ. Шао өдөрт 1,600 бин зардаг ажээ. Шао худалдаачны тухай мэдээлэл цацагдсаны дараа интернэт хэрэглэгчид Ши Жин Пинийг ихэр дүүтэй нь уулзуулахаар бичгээр хүсэлт хүргүүлэх болжээ.




Сэтгэгдэл (2)