Тайландын мисс 22 настай Велури Дицаяабут саяхан огцорсон Засгийн газрыг дэмжиж буй улаан цамцатнуудыг шүүмжилсэнээс болж титмээ хураалгасан байна. Тэрээр “Хор хөнөөл дагуулсан нийгмийн зүтгэлтнүүд миний уурыг хүргэж байна. Тэднийг цаазлах хэрэгтэй” гэж хэдэн сарын өмнө Фэйсбүүк хуудсанд нийтэлсэн юм. Олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл хүртсэний дараа мисс бүсгүй “Надад дарамттай байсан. Би өөрийгөө барих гэж хичээсэн ч ээжийнхээ бухимдахыг хараад тэгж чадаагүй” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүнд Тайландын хуулийн дагуу шийтгэл оноох боломжгүй учир титмийг нь хураасан байна.

